ШИНЭЭР БАРИГДАЖ БУЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРАЛ ЭРХЛЭГЧ НАР ТОМИЛОГДЛОО

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 8 дугаар хороонд баригдаж буй 245 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр Д.Нарантуяа, 16 дугаар хороонд баригдаж буй 246 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр 9 дүгээр цэцэрлэгийн арга зүйч Я.Саранчимэг, 18 дугаар хороонд баригдаж буй 247 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр 83 дугаар цэцэрлэгийн арга зүйч Ч.Эрдэнэцэцэг, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 16 дугаар хороонд баригдаж буй 221 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр 108 дугаар цэцэрлэгийн арга зүйч Д.Энхсайхан, 139 дүгээр бага сургуулийн захиралаар 72 дугаар сургуулийн захирал Ц.Өлзийжаргал /хавсран гүйцэтгэхээр/, 17 дугаар хороонд баригдаж буй 222 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр 5 дугаар цэцэрлэгийн арга зүйч Г.Мөнхзул, 140 дүгээр бага сургуулийн захиралаар 37 дугаар сургуулийн захирал Х.Батболд /хавсран гүйцэтгэхээр/ тус тус томилогдлоо. Шинээр томилогдсон захирал, эрхлэгч нар тус тусын сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцаж, шаардлагатай тоног төхөөрөмж, эд материалаа бэлдэхээр боллоо.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

DSCN0293 DSCN0304 DSCN0306 20160830_151631

Leave a Reply

  • Facebook