ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШАГНАЛААР ШАГНАЛАА

IMG_5975

 Чингэлтэй дүүргийн Засаг даргын шагналаар Үндэсний татварын албаны ажилтны өдөр, Орчин цагийн Татварын алба үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн баярыг тохиолдуулан дүүргийн Татварын хэлтсийн зарим ажилтан, албан хаагч, дүүргийн иргэдийг шагналаа. Шагналыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр нар 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гардуулан өгөв.   Дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр Татварын хэлтсийн дарга Ж Эрдэнэбилэг, дэд дарга Б.Гансүх, Татварын хэлтсийн Орлогын тасгийн дарга Ч.Болормаа, 19 дүгээр хорооны иргэн Д.Мөнхтөр,18 дугаар хорооны Э.Уянга  нарын 10 хүнийг шагналаа.  Дүүргийн “Хөдөлмөрийн алдар медаль”-иар Татварын хэлтсийн Статистик, эрсдэлийн удирдлагын тасгийн дарга Г.Сүрэнтамжид, Татвар төлөгчдөд дэмжлэг үзүүлэх тасгийн дарга Л.Болормаа, Татварын улсын байцаагч Э.Алтантуяа, 11 дүгээр хорооны иргэн П.Цэдэнхүү, 19 дүгээр хорооны иргэн С.Ханд нарын 11 хүнийг шагнасан юм.

IMG_5945

shag-2

IMG_5952

IMG_5972

GGGGG-1

Leave a Reply

  • Facebook