2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

bolo 

Орон нутгийн БОЛОВСРОЛЫН БОДЛОГО

Оюунлаг монгол хүүхэд Монголын ирээдүй

Хүүхэд бүрийг “Дуун ухаан”, “Тоон ухаан”-д шамдан суралцуулах нь Чингэлтэй дүүргийн боловсролын салбарын бодлого байна.

Дуун ухаан буюу эх хэл, соёл, үндэсний өв уламжлалаараа бахархдаг ирээдүйн Өв-Тэгш Монгол хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэх үүднээс “Ургийн бичиг”, “Монгол бичиг”-ийн өв соёлыг түгээн дэлгэрүүлж, өвлүүлэн үлдээх зорилтот ажлуудыг зохион байгуулна.

Тоон ухаан буюу сэтгэлгээний хурдтай, өөртөө итгэлтэй, эх орныхоо хөгжлийн зүг-чигийг тодорхойлох оюунлаг Монгол хүүхдийг бэлтгэх зорилготой байгалийн ухаан, тэр дундаа математикийн хичээлийн чанар, хүртээмжийг сайжруулахад анхаарал хандуулан ажиллана.

            2016-2017 оны хичээлийн жилийгУдирдлага, багш нэг бүр өөрийн онцлог, давуу талдаа суурилсан арга зүйн шинэчлэл хийж, хувийн сайн технологийн сан бүрдүүлэн харилцан хуваалцах, хамтдаа суралцах” АРГА ЗҮЙН ЖИЛ болгон зарлаж байна.

  • БИД удирдах арга барилын хувьд дэвшиж, хөгжих учиртай…
  • БИД заах арга зүйн хувьд ямагт дэвшиж, хөгжиж байх ёстой…
  • БИД мэргэжил, ур чадварын хувьд байнга дэвшиж, хөгжих үүрэгтэй…

2016-2017 оны хичээлийн жилийн БИДНИЙ ЗОРИЛГО

Сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг дүүргийн түвшинд үр дүнтэй хэрэгжүүлж, сургалтын хөтөлбөр, хүүхдийн хөгжил, төлөвшлийн үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалтад “багш-эцэг эх-суралцагч” нэг бүрийн оролцоог хангасан удирдлагын оновчтой менежментийг дэмжин, багаар ажиллах, хамт олныг манлайлах ур чадвар, төрийн алба, багшийн ёс зүйг чандлан сахисан “ЧАДВАРЛАГ БАГ-ийг бүрдүүлэн ажиллана.

2016-2017 оны хичээлийн жилийн БИДНИЙ ЗОРИЛТ

  1. Удирдлагын манлайлал
    1. Цэцэрлэг, сургуулийн бие даасан байдал, цэцэрлэг, сургуулийн удирдлагад багш нарын оролцоог хангасан “ХАМТЫН УДИРДЛАГА- ТҮНШЛЭЛ”-ийн загварыг хэрэгжүүлнэ.
    2. Багшийн ажлын төлөвлөлт, цагийн менежментийг боловсронгуй болгоход чиглэсэн үр дүнтэй санаачилгыг удирдлагын багаас хэрэгжүүлж, багшид ажиллах сэтгэл зүйн таатай орчныг бүрдүүлнэ.
    3. Цэцэрлэг, сургуулийн удирдлагын тайлан, үнэлгээнд багш нарын хамт олон, эцэг эх, мэргэжлийн байгууллагуудыг оролцуулж, төсөв санхүү, мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллана.
  2. Багш нэг бүрийн хөгжил
    1. Хичээлд суурилсан боловсролын чанарыг сайжруулах тогтолцоог бэхжүүлж, “САЙН ХИЧЭЭЛ” санаачилгыг үргэлжлүүлэн, хичээлийн технологийн болон цахим хичээлийн санг бүрдүүлнэ.
    2. Сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын багш нарын “Сайн хичээл, хүүхэд хөгжүүлэх сайн үйл ажиллагаа”-ны чанар, хүртээмж, үр дүнг хүүхэд нэг бүрийн сурлага-хөгжил-төлөвшлийн ахиц, амжилтаар үнэлж, урамшуулал олгоно.
  3. Хүүхэд нэг бүрийн хөгжил
    1. Сургуулийн өмнөх насны хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилтот төслүүдийг хэрэгжүүлэн, дүүргийн бодлогод төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн санал санаачилгыг тусган, хамтран ажиллана.
    2. Орон нутгийн нөөц боломж, давуу тал онцлогт суурилсан хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх төсөлт ажлуудыг нэгдсэн зохион байгууллаттайгаар хэрэгжүүлнэ.
    3. Ахлах ангийн сурагчдын мэргэжил сонголтын чиглэлээр судалгаа хийж, тэдний давуу талд суурилсан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг зохион байгуулна.
  4. Эцэг эх, олон нийтийн оролцоо
    1. Сургалтын үйл ажиллагаан дахь эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх замаар сургалтын чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн “ЧИНГЭЛТЭЙ 444” санаачилгыг хэрэгжүүлнэ.
    2. Дүүргийн “Эцэг эхийн холбоо” төрийн бус байгууллагыг байгуулж эрх зүйн орчинг бүрдүүлэн, сургалт, хөгжил, төлөвшлийн үйл ажиллагааны чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллана.
  5. Сургалтын орчин
    1. Цэцэрлэг, сургуулийн гадна, дотно орчныг хүүхдийн бүтээлээр тохижуулах санаачилгыг үргэлжлүүлж, амьд-эко орчин, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж ажиллана.
    2. “Байгууллагын соёл” санаачилгыг үргэлжлүүлж, багшийн соёл, ангийн соёл, хичээлийн соёлын зарчимд суурилсан сэтгэл зүйн таатай сургалтын орчин бүрдүүлж ажиллана.
    3. Сургалтын орчныг тухайн түвшний хүүхэд бүрт тохирсон “Номын сан”, “Номын тавиур”, “Номын богц”, “Явуулын номын сан”, “Ном солилцооны булан” гэх мэтээр баяжуулж, үр дүнг тооцно.

Зорилго, зорилтын WORD-ийн файлыг эндээс татаж авна уу.
Зорилго, зорилтын POWERPOINT-ийн файлыг эндээс татаж авна уу.
БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

 

 

Leave a Reply

  • Facebook