ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 15 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

ter-01

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 15 дугаар хуралдаан энэ сарын 12-ны өдөр боллоо. Хуралдаанаар Чингэлтэй дүүргийн төсвөөр 2016 онд хэрэгжих хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний ажлын явцын мэдээлэл Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны дарга С.Жамъяандорж, Чингэлтэй дүүргийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн биелэлтийг Тамгын газрын дарга А. Дамцагдорж, Засаг даргын дэргэдэх Өмч газрын харилцааны албаны ахлах Ш.Амартайван нар танилцуулсан бол, “Хамтдаа хөгжье” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, “Бүтээмжтэй ажлын байр” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай Тамгын газрын дарга А. Дамцагдорж, Засаг даргын дэргэдэх Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я. Орломсүрэн, “Хүндэт Иргэн”-д өргөмжлөх тухай Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Шагналд уламжлах тухай, Шагнах тухай асуудлыг Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Алтанцацрал нар тус тус танилцуулж тэргүүлэгчид зохих шийдвэрүүдээ гаргаж баталлаа.

ter-02

Leave a Reply

  • Facebook