ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

IMG_6136

 Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр болж, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдаж явуулав. Зөвлөгөөний эхэнд 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр болсон Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг , даалгаврын биелэлтийн талаар Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга О.Нямбат танилцууллаа. Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний талаар товч мэдээлэл хийж, дүүргийн холбогдох алба хэлтсийн дарга нарт цаг үеийн асуудалтай холбогдуулан үүрэг даалгавар өгсөн юм. Мөн үеэр Хүүхдийн номын өргөөний техник, технологийн шинэчлэлийн талаар болон дүүргийн хэмжээнд баригдаж байгаа сургууль, цэцэрлэгүүдийн ажлын явц, инженерийн шугам сүлжээний худгуудын таг бүрэн эсэхэд хийсэн хяналтын талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

IMG_6134

IMG_6137

Leave a Reply

  • Facebook