МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ, ЭЦЭГ ,ЭХ, МЭРГЭЖИЛТНИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ТӨСӨЛД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН “ГЭГЭЭЛЭН” ТӨВ ХАМРАГДАХААР БОЛЛОО.

14285589_1126367217442550_2096833133_o

Япон улсын “Нинжин” төрийн бус байгууллага Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран “Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн тусламж үйлчилгээг сайжруулах, эцэг эх, мэргэжилтнийг чадавхжуулах” төслийг 3 жилийн хугацаатай Чингэлтэй дүүргийн “ГЭГЭЭЛЭН” хүүхдийн асрамж, сувилгааны төвтэй хамтран хэрэгжүүлэхээр болж өнөөдөр нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа.

Төслийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах, нийгмийн болон хувь хүний сэтгэл зүй, хандлагад өөрчлөлт гаргах, ердийн сургууль, цэцэрлэгт олгодог мэдлэг хүмүүжлийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд олгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийг бүлгээр ажиллах чадварт сурах, хөгжих боломж бололцоогоор хангахад чиглэгдсэн байна.

Эдийн засаг, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтэс

14315824_1126367210775884_62487689_o

 

 

Leave a Reply

  • Facebook