174 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГТ 2 НЭМЭЛТ БҮЛЭГ БАЙГУУЛЖ 100 ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДЛАА

IMG_6166

Сургуулийн өмнөх боловсрол, цэцэрлэгийн хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор Орон нутгийн хөгжлийн сан болон Чингэлтэй дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт нийт 165 сая төгрөгөөр 17 дугаар хорооны 174 дүгээр  цэцэрлэгт хоёр Нэмэлт бүлгийн байрыг барьж ашиглалтад хүлээн авлаа.  Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүдийг түшиглэн Нэмэлт бүлгүүдийг бага зардал төсвөөр барих санаачлагыг Засаг даргаар ажиллаж байхдаа гаргасан УИХ-ын гишүүн Д.Ганболд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Улсын төсвөөс 150 хүүхэдтэй цэцэрлэг байгуулахад дунджаар 1.2 тэрбум төгрөг төсөвлөдөг. Эдийн засгийн нөхцөл хүнд үед Чингэлтэй дүүрэг  бага зардлаар Нэмэлт бүлэг байгуулж 100 хүүхдийг цээцрлэгтэй болгож байгаа”-г онцлов.

Нэмэлт  бүлэг хүлээн авах нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Ганболд, Чингэлтэй  дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, дүүргийн ИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, алба, хэлтсийн дарга нар, цэцэрлэгийн удирдлага, багш, ажилтнууд, эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцсон юм.  Нэмэлт бүлгийн гүйцэтгэгчээр “Изо хаус” ХХК-ийн хамт олон ажиллаж байгальд ээлтэй, орчин үеийн шаардлагад нийцсэн технологи, галд тэсвэртэй материалаар  стандартын шаардлагад нийцүүлэн барьсан юм. Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо нь сургуулийн өмнөх насны 1250 гаруй хүүхэдтэйгээс 650 орчим нь цэцэрлэгт хамрагдаж байсан. 154 дүгээр цэцэрлэгт Нэмэлт хоёр бүлэг байгуулсанаар дахин 100 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Чингэлтэй дүүргийн төр, захиргааны байгууллагаас  2015-2016 онд 43 дугаар цэцэрлэгт 2 Нэмэлт бүлэг, 154, 174 дүгээр цэцэрлэгт тус бүр 2 Нэмэлт бүлэг, 124 дүгээр цэцэрлэгт Нэмэлт бүлэг дөрвийг байгуулж, нийт 500 гаруй хүүхдийг цэцэрлэгт хамрагдах боломжоор хангаад байна.

IMG_6255

IMG_6202

IMG_6220

IMG_6283

IMG_6175

IMG_6280

IMG_6188

IMG_6288

IMG_6178

 

 

Leave a Reply

  • Facebook