ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 5 НАСТНУУД 100 ХУВЬ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАВ

IMG_6453

УИХ-ын гишүүн Д.Ганболд Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2015 онд санаачлан, хэрэгжүүлсэн  “Нэг гараа-Тэгш боломж” төслийн үргэлжлэл “Нэг гараа-Тэгш боломж-2” төсөлд гарын үсэг зурах арга хэмжээ “Их Ханд” цэцэрлэгт 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр болж, УИХ-ын гишүүн Д.Ганболд, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн,  Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, алба, хэлтсийн дарга нар, 18 дугаар хорооны удирдлагууд,  төрийн бус цэцэрлэгийн үүсгэн санаачлагчид, эрхлэгч нар, эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцсон юм.

Энэ үеэр Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж төрийн бус 10 цэцэрлэгийн үүсгэн байгуулагч, эрхлэгч нартай гэрээ байгууллаа. Ингэснээр  сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй 5 настай 282 хүүхэд цэцэрлэгтэй болж Чингэлтэй дүүрэг хоёр жил дараалан 5 настнуудаа 100 хувь сургуулийн өмнөх боловсролд хамруулсан амжилт гаргаж байна.  Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас 2015-2016 оны хичээлийн жилд  төрийн бус өмчийн цэцэрлэгийн үүсгэн байгуулагчидтай хамтран ажиллах санаачлага гаргаж “Нэг гараа-Тэгш боломж” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн үр дүнд дүүргийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдаагүй үлдсэн 269 хүүхдийг төрийн бус өмчийн 10 гаруй цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсролд 100 хувь хамруулж чадсан юм.

Төсөл нь  төрийн болон төрийн бус өмчийн боловсролын байгууллагуудын түншлэлийн томоохон жишиг болсон бөгөөд иргэд хамтран оролцож өөрсдийн санаачлагаар сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан 5 настай хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл, сурагчийн дүрэмт хувцасны дэмжлэг үзүүлэх Сайн үйлсийн аянаар өргөжсөн. “Нэг гараа-Тэгш боломж” төслийн хүрээнд цэцэрлэгт хамрагдсан 5 настай хүүхдүүдэд Засгийн газрын 2016 оны 242 дугаар тогтоолын дагуу нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын нормативаар зардал олгож,  Чингэлтэй дүүргээс хүүхэд бүрт өдрийн хоолны мөнгө, багш нарын цалин урамшууллыг гүйцэтгэлийн дагуу зохих түвшинд шийдвэрлэсэн юм.

IMG_6443

IMG_6464

IMG_6450

IMG_6496

IMG_6495

IMG_6436

IMG_6440

IMG_6511

Leave a Reply

  • Facebook