ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨНИЙ УДИРДЛАГА МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

IMG_0655
Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр боллоо. Зөвлөгөөнд дүүргийн харьяа байгууллага, хэлтэс албадын дарга удирдлагууд оролцсон юм. Зөвлөгөөний үеэр Хүүхдийн номын өргөөний захирал Ч.Чулуунхүү Хүүхдийн номын өргөөний техник технологийн шинэчлэлийн талаар мэдээлэл хийж, 2016 оны гуравдугаар улиралд зохион байгуулсан ажлаа тайлагнан, 2016-2017 оны хичээлийн шинэ жилд хийх ажлаа товч танилцуулав. Тухайлбал, “Үлгэрийн цаг”, “Явуугийн өдөрлөг”, “Шинжлэх ухаан танин мэдэхүйн кино цаг”, “Би хэн бэ?”, “Би Монгол хүн”, Хөгжлийн бэрхшээлтэй болон амьдралын түвшин доогуур, алслагдсан хороодод оршин суудаг хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэх зэрэг хүүхдийн хөгжилд чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулах юм байна.

Хүүхдийн номын өргөө

 

 

Leave a Reply

  • Facebook