100 ГАРУЙ ХҮҮХДИЙГ 1.2 ТЭРБУМ БИШ 154 САЯ ТӨГРӨГӨӨР ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛГОЛОО

  IMG_6335

Орон нутгийн хөгжлийн сан болон Чингэлтэй дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 154.4 сая төгрөгөөр 12 дугаар хорооны 154 дүгээр  цэцэрлэгт Нэмэлт 2  бүлгийн байрыг барьж ашиглалтад оруулж 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авлаа. УИХ-ын гишүүн Д.Ганболд  Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүдийг түшиглэн Нэмэлт бүлгүүдийг бага зардал төсвөөр барих,  дүүргийн цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт 100 хувь хамруулах “Нэг гараа-Тэгш боломж”  төсөл зэрэг ажлыг хийх санаачлага гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн юм.

IMG_6298

154 дүгээр цэцэрлэгийн Нэмэлт  бүлэг хүлээн авах нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Д. Ганболд, Чингэлтэй  дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, ИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж зарим алба, хэлтсийн дарга нар, цэцэрлэгийн удирдлага, багш, ажилтнууд, эцэг, эхчүүд оролцов. Нэмэлт бүлгийн барилгын гүйцэтгэгчээр “Изо хаус” ХХК-ийн хамт олон ажиллаж байгальд ээлтэй, орчин үеийн шаардлагад нийцсэн технологи, галд тэсвэртэй материалаар  стандартын шаардлагад нийцүүлэн барьсан. 154 дүгээр цэцэрлэгийн Нэмэлт 2 бүлэгт 100 гаруй хүүхэд хамрагдсан байна. 150 ортой хүүхдийн цэцэрлэг барихад 1.2 тэрбум төгрөг шаардагддаг бол Чингэлтэй дүүрэг хэд дахин хямд өртгөөр 100 гаруй хүүхдийг цэцэрлэгтэй болгох туршлагыг нэвтрүүлж байгаа юм.  Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо нь сургуулийн өмнөх насны 1330 гаруй хүүхэдтэйгээс 700 орчим нь цэцэрлэгт хамрагдаж байсан. 154 дүгээр цэцэрлэгт Нэмэлт хоёр бүлэг байгуулсанаар 100 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Чингэлтэй дүүргээс   2015-2016 онд 43 дугаар цэцэрлэгт 2 Нэмэлт бүлэг, 154, 174 дүгээр цэцэрлэгт тус бүр 2 Нэмэлт бүлэг, 124 дүгээр цэцэрлэгт Нэмэлт бүлэг дөрвийг байгуулж, нийт 500 гаруй хүүхдийг цэцэрлэгт хамрагдах боломжоор хангаад байна.

IMG_6342

IMG_6301

IMG_6354

IMG_6310

IMG_6358

IMG_6385

IMG_6396

IMG_6401

IMG_6403

Leave a Reply

  • Facebook