Түргэн үйлчилгээний цэгийн шинэчилсэн журмын төсөлд иргэдээс санал авч байна

tuts

 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Түргэн үйлчилгээний цэгийн шинэчилсэн журмын төсөл боловсруулагдаж байгаа тул шинэчилсэн төсөлд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас өгөх саналыг www.ubservice.ub.gov.mn цахим хуудсаар дамжуулан авч байна. Төсөлд түргэн үйлчилгээний цэгийн шинэчилсэн журам боловсруулах нийтлэг үндэслэл,  түргэн үйлчилгээний цэгт тавигдах шаардлага, байршил, хориглох зүйлс, хяналт тавих тогтолцоо, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үүрэг, хариуцлагыг тусгахаар санал авч байна.

Иймд Хороодын Иргэдийн Нийтийн хурал, Засаг даргын ажлын алба, Сууц өмчлөгчдийн холбоод, оршин суугч иргэдээс тус журмын шинэчилсэн найрууллагатай  танилцан саналаа хүргүүлэхийг зөвлөж байна.

 

 

Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс

 

Leave a Reply

  • Facebook