ХЭСГИЙН АХЛАГЧ НАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

20160915_102332

Чингэлтэй дүүргийн 19 хорооны хэсгийн ахлагч нарын зөвлөгөөн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр боллоо. Зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга О.Нямбат болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм. 1-6 дугаар хорооны Хэсгийн ахлагч нарын зөвлөгөөн 3 дугаар хорооны Иргэний танхимд, 7-14 дүгээр хорооных 14 дүгээр хорооны Иргэний танхимд, 15-19 хорооных 16 дугаар хорооны Иргэний танхимд боллоо. Зөвлөгөөнд Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, дүүргийн Статистикийн хэлтсийн мэргэжилтэн М.Хуралдай хүн ам, өрхийн бүтргэлийн талаар танилцуулав.  Зөвлөгөөний зорилго нь төрөөс үзүүлж буй үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, дүүрэг, хорооноос хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар иргэдийг мэдээ, мэдээллээр байнга хангаж ажиллахад оршиж байгаа юм.  Мөн ЗДТГ-ын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга О.Нямбат, ахлах мэргэжилтэн П.Амартүвшин нар цахим мэдээ, мэдээллийг хэрхэн ашиглах, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн юм.

20160915_094859

20160915_095139

CAM00731[1]

CAM00729[1]

Leave a Reply

  • Facebook