72 ДУГААР СУРГУУЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТАНХИМ “ЮМИНАТ” ТОНОГ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛЛОО

 

IMG_6805

Чингэлтэй дүүргийн Засаг  даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтаар дүүргийн ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн технологийн танхимд  “Юнимат“ тоног төхөөрөмж суурилуулан 2016 оны 09 дүгээр сарын 19-нд нээлээ. Нээлтэд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир, 72 дугаар сургуулийн захирал Ц.Өлзийжаргал, дүүргийн зарим сургуулийн удирдлагууд, эцэг, эхчүүд, багш, сурагчдын төлөөлөл оролцсон юм.  Чингэлтэй дүүргийн Засаг  дарга Ж.Эрдэнэбат нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Дүүргийн удирдлагаас  боловсролын салбарт түлхүү хөрөнгө оруулалт хийхэд анхаарч ирсэн. Үүний нэг жишээ нь ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулсан, аян, тэмцээн, уралдаануудад идэвхтэй оролцож, тэргүүн байр эзэлсэн сургуулиудаас эхэлж Технологийн танхимд нь Юнимат тоног төхөөрөмжийг үе шаттайгаар дүүргийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж байна” гэж онцоллоо.

IMG_6643

Ерөнхий боловсролын таван сургуульд 198.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Технологийн танхимуудад юнимат төхөөрөмж суурилуулсан бөгөөд хүүхдүүд мод, металл, хуванцар, чулуу зэрэг төрөл бүрийн материалыг бүтээлдээ ашиглах боломжтойгоороо давуу юм. 172 дугаар сургуулийн сурагчид Юнимат төхөөрөмжөөр бүтээсэн өөрсдийнхөө бүтээлүүдээр Технологийн танхимаа тохижуулжээ. Нээлтийн үеэр сурагчдын бүтээлээр гаргасан үзэсгэлэн үзэж сонирхов.

IMG_6754

IMG_6772

IMG_6755

IMG_6615

IMG_6626

Leave a Reply

  • Facebook