СУРАГЧИД “ЮНИМАТ” ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР БҮТЭЭЛ УРЛАЖ, ҮЗЭСГЭЛЭН ГАРГАХ ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ

 u-01

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтаар дүүргийн ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн Технологийн танхимд Юнимат тоног төхөөрөмж  байршуулсан.  Шинэ тоног төхөөрөмжөөр тоноглогдсон танхимд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат  зочилж хүүхдийн  бүтээлүүдийг үзэж сонирхлоо. Мөн сурагчид Юнимат тоног төхөөрөмжөөр үзүүлэх хичээл орсон юм.  Сурагчид “Юнимат” тоног төхөөрөмжөөр олон бүтээл урлаж, үзэсгэлэн гаргаж, Технологийн танхимаа тохижуулжээ.  Сургуулийн захиргаанаас зарласан “Сургууль, сурагчийн бүтээлийн галлерей ” уралдаанд тэргүүлсэн баг, хамт олон, сургуулиас зохион байгуулсан арга хэмжээг дэмжиж, хамтарч ажилладаг эцэг, эхчүүдийн төлөөлөлд шагнал гардууллаа. Энэ үеэр зарим сурагчийн сэтгэгдлийг сонслоо.

IMG_6769

72 дугаар сургуулийн 8д ангийн сурагч Мөнх-Эрдэнэ:

IMG_6653

-Юнимат төхөөрөмжөөр бүтээл урлахад  хүнд, хэцүү гэмээр боловч сонирхолтой байдаг юм. Өнөөдөр хоёр хүүхэдтэй хамтарч цамхаг хийсэн. Гурвуулаа байсан учраас хугацаа их ороогүй 30 минутад л багтааж хийлээ.  Ийм танхимтай болсондоо баяртай байна.

IMG_6646

72 дугаар сургуулийн 8д ангийн сурагч Чингис:

IMG_6660

-Сонирхолтой санагдаад технологийн хичээлээрээ бүтээл урладаг. Багш маань сайн зааж өгдөг учраас  их хэцүү биш. Тоног төхөөрөмжүүд нь ч хүүхдэд тохирсон эвтэйхэн. Би өнөөдөр эрвээхэй урласан. Бүтээлүүдээ хийж дуусгаад угсарч, оньсолж хийх тохиолдол ч цөөнгүй.

IMG_6758

 

IMG_6654

IMG_6624

IMG_6639

IMG_6637

IMG_6613

 

 

Leave a Reply

  • Facebook