НИЙГМИЙН АСУУДАЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

10-4

 

Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн зарим томилгоот бүрэлдэхүүн Засгийн газрын тогтоолын дагуу дайчилгаатай команд штаб хээрийн сургуулилтыг 2016 оны 9 дүгээр сарын 04-18-нд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт зохион байгуулсан. Тус эмнэлэгт Чингэлтэй дүүргийн харьяат 60 гаруй офицер, ахлагч, ажилтан албан хаагч ажиллаж байна. Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат захирамж гаргаж, энэ эмнэлэгт ажилладаг дүүргийн харьяат 7 дугаар  хорооны иргэн Ж.Батцэцэг, 13 дугаар хорооны иргэн Ж.Гаасүрэн, 15 дугаар  хорооны иргэн Ц.Баттогтох, 16 дугаар  хорооны иргэн Т.Чулуунцэцэг, 17 дугаар хорооны иргэн Б.Баярцэцэг нарын нийгмийн асуудалд нь дэмжлэг үзүүллээ.

Дүүргийн иргэдийг ажлын байраар хангаж, тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлж ажиллаж байгаа ангийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулан өглөө. Дүүргээс эмнэлгийн материаллаг баазыг түшиглэн 2013, 2016 онуудад дайчилгааны бэлтгэл нөөцийн давтан бэлтгэх сургалтыг “Ариун цэврийн зааварлагч” мэргэжлээр бэлтгэсэн бөгөөд дайчилгаатай сургуульд тус мэргэжилтнүүдийн 50 хувь оролцож, үүргээ амжилттай биелүүллээ.

Цэргийн штаб

10-3

10-20

 

Leave a Reply

  • Facebook