ЮНИМАТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖТЭЙ 2 ДАХЬ ТЕХНОЛОГИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

IMG_7176

 Чингэлтэй дүүргийн Засаг  даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтаар дүүргийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн Дизайн технологийн танхимд  “Юнимат“ тоног төхөөрөмж суурилуулан 2016 оны 09 дүгээр сарын 20-нд нээлээ. Нээлтэд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр,  БСШУСЯ-ны Суурь боловсролын хэлтсийн дарга Болормаа, Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир, 23 дугаар сургуулийн захирал Р.Ганболд, багш, сурагчдын төлөөлөл оролцсон юм.  Дүүргийн ерөнхий боловсролын 5 сургуулийн Технологийн танхимыг Юнимат тоног төхөөрөмжтэй болгосны нэг нь 23 дугаар сургууль. Юнимат төхөөрөмж болсоноор хүүхдийн сэтгэн бодох чадвар нэмэгдэх, инженер техникийн зохион бүтээх ухаанд суралцах зэрэг давуу талтай юм.

IMG_7181

IMG_7221

IMG_7226

IMG_7189

IMG_7207

IMG_7236

IMG_7190

IMG_7240

IMG_7238

Leave a Reply

  • Facebook