ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 89.8 ХУВЬТАЙ БАЙНА

BELTGEL-2

Чингэлтэй дүүргийн 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах комиссын III хуралдааныг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Дэд бүтэц, тохижилтын хэлтэс зохион байгууллаа. Хуралдааны ажлын хэсгийн даргаар ЗДТГ-ын дарга А.Дамцагдорж Нарийн бичгийн даргаар ДБТХ-ийн дарга А.Гэрэлт-Од Гишүүдээр ЗХХ-ийн дарга О.Нямбат, СТСХ-ийн дарга Ж.Орхонбаяр, НХХ-ийн дарга Я.Орломсүрэн, ХҮХ-ийн дарга Д.Булган, ОБХ-ийн дарга Я.Жаргалсайхан, МХХ-ийн дарга О.Болд, БХ-ийн дарга Т.Ням-очир, ЭМН-ийн дарга Ч.Лхагва, ТҮК-ийн захирал Ц.Ганчимэг, ХҮТ-6 дарга Д.Отгонбаяр, ХҮТ-7 дарга Р.Энхтайван, “Эрдэнэ суварга” ХХК захирал Д.Дагвадорж, “Ану сэрвис” ХХК захирал н.Инжинаш, “Элбэг дулаан” ХХК захирал Б.Бямбацогт нарын бүрэлдэхүүнтэй хуралдав.

Энэ үеэр  2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 89.8 хувьтай хангагдаж ажиллаж байгаа талаар мэдээлэв. Мөн цаашид авах арга хэмжээ бэлтгэл ажлын бүрэн хангуулах талаар ажлын хэсгийн дарга А.Дамцагдорж үүрэг чиглэл өглөө.

Дэд бүтэц, тохижилтын хэлтэс

BELTGEL-1

 

Leave a Reply

  • Facebook