ГУДАМЖ, БАЙРНЫ НИЙТИЙН ЭРГҮҮЛҮҮДИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

IMG_7271

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Гудамж, байрны  нийтийн эргүүлүүдийн ээлжит зөвлөлдөх уулзалтыг олон улсын хүүхдийн Найрамдал төвд 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр  зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтад дүүргийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон холбогдох албаны хүмүүс оролцов. Зөвлөгөөний үеэр ГХУССЗ-өөс зохион байгуулсан ажлуудын талаар болон цагдаа, прокурор, Замын цагдаа зэрэг  холбогдох байгууллагууд товч тайлан мэдээлэл хийлээ. Мөн  гудамж, байрны нийтийн эргүүлүүд өөрсдөд учирдаг хүндрэл бэрхшээл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, хүсэлтээ хэллээ. Зөвлөлдөх уулзалтад гудамж, байрны нийтийн эргүүл 1000 орчим хүн хамрагдав.

IMG_7322

IMG_7359

IMG_7292

IMG_7263

erguuluud -

Leave a Reply

  • Facebook