ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШАГНАЛААР ШАГНАЛАА

IMG_7363

Гудамж байрны нийтийн эргүүлүүдийн зөвлөлдөх уулзалтын үеэр Чингэлтэй дүүргийн Засаг даргын шагналаар зарим нийтийн эргүүлийг шагнасныг дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат болон албаны бусад хүмүүс гардуулж өгөв. Дүүргийн Хүндэт тэмдэг”-ээр 2 дугаар хорооны гудамж, байрны нийтийн эргүүл С.Хаянхярваа, 14 дүгээр хорооны  гудамж, байрны нийтийн эргүүл Б.Рина, 19 дүгээр  хорооны гудамж, байрны  нийтийн эргүүл Б.Батцэнгэл, дүүргийн “Хөдөлмөрийн алдар медаль”-иар 1 дүгээр хорооны гудамж, байрны эргүүл Д.Дугарсүрэн,   8 дугаар хорооны гудамж, байрны эргүүл Б.Оюунчимэг, 14 дүгээр хорооны гудамж, байрны эргүүл Д.Эрдэнэчимэг нарыг шагнав. Мөн дүүргийн Засаг даргын “ Хүндэт өргөмжлөл”-өөр  4 дүгээр хорооны гудамж, байрны нийтийн эргүүл Ж.Батмөнх нарын зургааний хүнийг шагналаа. Түүнчлэн дүүргийн ИТХ-ын шагнал, дүүргийн цагдаа, прокурор, Онцгой байдлын хэлтсээс зарим гудамж, байрны нийтийн эргүүлийг шагнасан юм.

IMG_7393

IMG_7396

IMG_7406

IMG_7382

Leave a Reply

  • Facebook