ШИНЭ АЖИЛТНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

IMG_7496

Дүүргийн Засаг даргын Тамгын газар болон хороодод шинээр томилогдсон ажилтан, албан хаагчид, хэсгийн ахлагч нарт зориулсан  Шинэ ажилтны сургалтыг 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулж, нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж оролцлоо. Мөн үеэр Засаг даргын Тамгын газар, 19, 2 дугаар хорооны Засаг дарга нар шинээр томилогдсон хэсгийн ахлагч нартай хөлсөөр ажиллах гурвалсан гэрээ байгуулав. Сургалтаар ЗДТГ-ын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга О.Нямбат, дүүргийн товч танилцуулга, Засаг даргын Тамгын газрын Дотоод журам, байгууллагын дүрэм, байгууллагын бүтэц, зохион байгуулалт, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн талаар мэдээлэл өгөв.

Мөн Захиргаа, хуулийн хэлтсийн Хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан  мэргэжилтэн Ш.Цэцэгмаа, мэргэжилтэн Б.Батчимэг, Г.Лхагвадулам нар албан хэрэг хөтлөлт, өргөдөл, гомдол шийдвэрлэлт, албан хэрэг хөтлөлтийн програм, өргөдөл, гомдлын програм, тогтоол, шийдвэрийн биелэлт, хугацаатай тайлан мэдээ, биелэлт, хэрэгжилт гаргаж өгөхөд анхаарах асуудлын талаар заавар, зөвлөгөө өглөө.

IMG_7500

IMG_7508

IMG_7511

IMG_7506

IMG_7512

IMG_7503IMG_7505

Leave a Reply

  • Facebook