ҮСЧИН, ГОО ЗАСАЛЧ, ХУМС ЗАСАЛЧДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ЧИНГЭЛТЭЙ-2016” ТЭМЦЭЭНИЙ БОЛЛОО

                                   

 14

Чингэлтэй Дүүргийн Засаг Даргын Тамгын Газар,  Монголын Үсчин, Гоо Засалчдын Холбоо хамтран зохион байгуулсан Үсчин, гоо засалчдын аварга шалгаруулах Чингэлтэй-2016 тэмцээн 2016 оны 09 сарын 22-ны өдөр “Chicago” club-т зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “Хүрлээ”, “Evergood life”,  “Best”,  “Цэрэнханд”, “Гоо хатад”, “Цоогий” академи, “Матрикс”, ”Цэгийна” зэрэг салоны нийт 43 үсчин, гоо засалч, хумс засалчид оролцож ур чадвараараа өрсөлдлөө. Дүүргийн мэргэжлийн ур чадварын тэмцээн долоон төрлөөр явагдсан. Тэмцээний нийт оролцогч үсчин, гоо засалчдын дунд үс засалтын төрлөөр дүүргийн Засаг даргын нэрэмжит тэмцээнийг явуулсан. Тус тэмцээнд Засаг даргын Тамгын газрын 8 ажилтан эмэгтэйд 2015-2016 оны үс засалтын чиг хандлагаас тухайн үйлчлүүлэгчийн үс, нүүр, толгойн хэлбэрт тохирсон үс засалтыг хийж гүйцэтгэсэн. Тэмцээний шилдгүүдийн шагналын дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган болон шүүгчдийн төлөөлөл гардуулж  өгөв.

 1-2

  • Тайзны нүүр будалт
Овог, нэр Шалгарсан төрөл Салбар, салоны нэр Эзлэх байр Шагналын төрөл
1 Шархүүхэн Отгон-Өлзий Тайзны нүүр будалт Evergood салон 1 Алтан медал, мөнгөн шагнал
2 Гандорж Марал  Тайзны нүүр будалт Цоогий академи 2 Мөнгөн медал, мөнгөн шагнал
3 Мөнхэрдэнэ Болорчимэг Тайзны нүүр будалт Цоогий академи 3 Хүрэл медал, мөнгөн шагнал

 1-1

  • Гелэн хумс дахь уран зураглал
Овог, нэр Шалгарсан төрөл Салбар, салоны нэр Эзлэх байр Шагналын төрөл
1 Болормаа Үүрцайх Гелэн хумс дахь уран зураглал Цоогий академи 1 Алтан медал
2 Бадрах Хулан Гелэн хумс дахь уран зураглал Orchid салон 2 Мөнгөн медал
3 Галбадрах Адьяацээ Гелэн хумс дахь уран зураглал Цэрэнханд салон 3 Хүрэл медал

 

  • Эрэгтэй зураглалтай засалт
Овог, нэр Шалгарсан төрөл Салбар, салоны нэр Эзлэх байр Шагналын төрөл
1 Депутат Эрдэнэням Эрэгтэй зураглалтай засалт Brand salon 1 Алтан медал
2 Очбадрах Гантулга Эрэгтэй зураглалтай засалт Brand salon 2 Мөнгөн медал
3 Жинжгээ Үнэнтөгс Эрэгтэй зураглалтай засалт Orange salon 3 Хүрэл медал

 

  • Эрэгтэй сонгомол үс хэлбэржүүлэлт
Овог, нэр Шалгарсан төрөл Салбар, салоны нэр Эзлэх байр Шагналын төрөл
1 Эрдэнэбаяр Цолмон Эрэгтэй сонгомол үс хэлбэржүүлэлт ХХЭ 1 Алтан медал
2 Батсайхан Пүрэвхүү Эрэгтэй сонгомол үс хэлбэржүүлэлт Цэрэнханд салон 2 Мөнгөн медал
3 Пүрэв-Ойдов Пүрэвцамц Эрэгтэй сонгомол үс хэлбэржүүлэлт ХХЭ 3 Хүрэл медал

 

  • Эмэгтэй кератив үс хэлбэржүүлэлт

 

Овог, нэр Шалгарсан төрөл Салбар, салоны нэр Эзлэх байр Шагналын төрөл
1 Сумъяа Алтанцэцэг Эмэгтэй кератив үс хэлбэржүүлэлт Ариун салон 1 Алтан медал
2 Наранбаатар Батмөнх Эмэгтэй кератив үс хэлбэржүүлэлт Evergood салон 2 Мөнгөн медал
3 Сайнбилэг Дашдаваа Эмэгтэй кератив үс хэлбэржүүлэлт Evergood салон 3 Хүрэл медал

 

  • Эмэгтэй урт үсний самналт

 

Овог, нэр Шалгарсан төрөл Салбар, салоны нэр Эзлэх байр Шагналын төрөл
1 Нацагдорж Даваасүрэн Эмэгтэй урт үсний самналт Цоогий академи 1 Алтан медал
2 Отгонсүрэн Мягмар Эмэгтэй урт үсний самналт Evergood салон 2 Мөнгөн медал
3 Батбаяр Отгонжаргал Эмэгтэй урт үсний самналт Best салон 3 Хүрэл медал

 

  • Шилдэг эрэгтэй, эмэгтэй модель
 1 Ц.Энхмандах Эрэгтэй модель 1
2 М.Өнөртуул Эмэгтэй модель 1

 

1-2

 

Leave a Reply

  • Facebook