17 ДУГААР СУРГУУЛИЙН УРЛАГ ЗААЛЫГ ЗАСВАРЛАЛАА

Орон нутгийн хөгжлийн сангийн 47,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 17 дугаар сургуулийн урлаг заалыг засварлан тохижууллаа.Урлаг заалыг хүлээн авах, нээлтийн үйл ажиллагааг 2016.09.26-ны өдөр зохион байгууллаа. Нээлтэнд дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Орлогч Ж.Лхагвасүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн нар болон ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтнууд, эцэг эх, багш сурагчдын төлөөлөл оролцлоо.Тус сургуульд сурагчдыг хичээлээс гадуур хөгжүүлэх 27 нэр төрлийн секц, дугуйлан хичээллүүлэхээс урлаг зааланд 15 төрлийн хөгжүүлэх үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн байна. Нээлтийн үеээр Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын “Налайх 2” орон нутгийн сангаас ардын хөгжмийн зэмсэг олголоо.df jyhghgd kdcjkj sdf

 

 

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook