ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.ЭРДЭНЭБАТ ЗАМЫН АЖЛУУДЫН ЯВЦЫГ ШАЛГАЛАА

17-1

Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат дүүргийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа зарим бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. 17 дугаар хороо Сурагчийн 49 дүгээр гудамжны гүүрнээс Чингэлтэйн авто замтай холбох 200 у/м бетонон замын ажил “Чингэлтэй дщүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ийнхан  хийж дуусссан бөгөөд одоогийн байдлаар явган замын цутгалт хийгдэж байна. Дүүргийн төсвийн хөрөнгөөр 10 дугаар хороо, Хүчит шонхор захын орчимд “Грэйт Роуд” ХХК авто замын уулзвар гарц гаргах ажлын явц 85 хувьтай  байгаа бөгөөд одоогоор 250м2 бетонон зам ,352 м2 эко хавтан, 114м2 явган зам хийгдээд байна. ОНХС-ийн хөрөнгөөр 14,15,16 дугаар хороодод “Эко тогтол” ХХК байгалийн чулуун хучилттай авто зам тавих ажил хийж гүйцэтгэж байгаа бөгөөд одоогийн байдлаар 250у/м байгалийн чулуун авто зам тавилаа.   Нийт ажлын гүйцэтгэлийн хувь 80 хувьтай байна.

17-03

17-02

Leave a Reply

  • Facebook