ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИДЭД ҮНЭМЛЭХ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчидэд үнэмлэх гардуулах үйл ажиллагаа боллоо

Орон нутгийн сонгууль нь Нутгийн өөрөө удирдах байгууллагыг орон нутгийн иргэд өөрсдийн төлөөлөгчидөөр бүрдүүлэх үндсэн арга хэлбэр юм.Чингэлтэй дүүрэгт Орон нутгийн хурлын сонгуулиар Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу 35 төлөөлөгчийг сонгоно. Өнөөдрийн байдлаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн ажил хуулийн дагуу хэвийн явагдаж байна. Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлд заасны дагуу сонгуульд нэр дэвшигчдийг дүүргийн сонгуулийн хороо бүртгэж, нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Чингэлтэй дүүрэгт 19 тойрогт 35 мандаттайгаар сонгууль зохион байгуулагдана. Сонгуульд улс төрийн 2 нам тодруулбал МАН-аас 35, АН-аас 31 хүн нэр дэвшиж байна.

IMG_8357

IMG_8511

 

 

Leave a Reply

  • Facebook