124 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГТ НЭМЭЛТ БҮЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО

 

IMG_8585

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны 124 дүгээр цэцэрлэгт Орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр нийт 100 хүүхдийн ортой 4 анги бүхий Нэмэлт бүлэг байгуулж, 2016 оны 09 дүгээр сарын 28-нд ашиглалтад хүлээж авлаа.

Нэмэлт бүлгийн нээлтэд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Содхүү, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны  дарга Ц. Алтанцацрал, дүүргийн ИТХ-ын хэлтсийн дарга нар, Засаг даргын Тамгын газрын зарим хэлтсийн дарга, зарим хорооны Засаг дарга, цэцэрлэгийн эрхлэгч нар, хүүхэд, багачууд, эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцлоо. Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат “Нэмэлт бүлэг”-ийн  нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дүүргийн хэмжээнд цэцэрлэгт явж чадахгүй байгаа  10000 орчим хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар  тусгасан. 124 дүгээр цэцэрлэгийн Нэмэлт бүлгийг ашиглалтад оруулсанаар уг зорилт бүрэн биелж байгаа”-г онцоллоо.

Өнгөрсөн хугацаанд ОНХС, дүүргийн Засаг даргын Тамгын газраас  43, 154, 174 дүгээр цэцэрлэгт тус бүр 50 хүүхдийн ортой Нэмэлт бүлэг байгуулсан юм.    124 дүгээр цэцэрлэгт  10 дугаар хорооны 300 гаруй хүүхэд, 11 дүгээр хорооны 234 хүүхэд явдаг. Нэмэлт бүлэг байгуулсанаар  100 хүүхэд цэцэрлэгт явах боломж бүрдлээ.  Засаг даргын Тамгын газраас  хувийн цэцэрлэгүүдтэй хамтран сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй 5 настай хүүхдүүдийг сурах, хөгжих боломжоор хангах “Нэг гараа-Тэгш боломж” төслийг 2 үе шаттайгаар хэрэгжүүлэн 5 настай 544 хүүхдийг хамруулсан бөгөөд энэ үйл ажиллагаанд зориулж дүүргийн төсвөөс 58.9 сая төгрөг зарцуулжээ. Мөн төрөөс баримталж байгаа бодлого чиглэлийн хүрээнд цэцэрлэгт бүртгүүлж чадаагүй 2-5 насны хүүхдийг төрийн бус өмчийн цэцэрлэгт хамруулах үйл ажиллагааг зохион байгуулж 327 хүүхдийг төрийн бус өмчийн 14 цэцэрлэгт хамрууллаа.

IMG_8595

IMG_8574

IMG_8603

shine-124

IMG_8633

IMG_8630

IMG_8643

IMG_8645

IMG_8658

IMG_8664

IMG_8670

IMG_8673

 

Leave a Reply

  • Facebook