“2016 ОНД ХИЙГДЭХ АЖЛУУД БОЛОН ЗАВСАРЫН АУДИТ” ШАЛГАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО

Нийслэлийн Аудитын газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчдын болон орон нутгийн төсвийн байгууллагуудын төсвийн шууд захирагч буюу захирал, эрхлэгч, дарга нягтлан бодогч нарын дунд “2016 онд хийгдэх ажлууд болон завсарын аудит” шалгалтын нээлтийн үйл ажиллагаа 9 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Аудитын газрын Дэд дарга Я.Самбууням, Санхүүгийн аудитын 1-р албаны менежер Д.Энхдалай, Санхүүгийн аудитын 1-р албаны ахлах аудитор Д.Жаргалсайхан, аудитор Г.Долгорсүрэн, Ё.Лхагвадулам, Чингэлтэй дүүргийн Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр болон төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо. Дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчдын болон орон нутгийн төсвийн байгууллагуудад 2015 онд хийгдсэн ажил, аудитын дүгнэлт, зөвлөмж, түүний үр дүнгийн талаар мөн энэ онд хийгдэх явцах болон завсрын аудит хийх үе шатны ажил, түүнийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар тодорхой чиглэл өгч, төсвийн шууд захирагч, нягтлан бодогч нарын санал бодлыг сонсож, цаашдын ажлын чиглэл бусад анхаарах асуудлуудыг хэлэлцлээ.

САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС

IMG_8213

IMG_8180
IMG_8179

Leave a Reply

  • Facebook