ЗАРИМ БАГШ НАРТ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

IMG_8806

Монголын багш нарын 50  дахь өдрийн арга хэмжээний хүрээнд дүүргийн удирдлагад хандан өргөдөл гаргаж,  дэмжлэг хүссэн зарим багш, ажилтанд  дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд эмчилгээний сувилгааны зардалд дэмжлэг үзүүлэх болон гэрийн батламж гардуулж өгөв. Багш нарт дэмжлэг үзүүлэх батламж гардуулах арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын  Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир нар  оролцлоо.  Дүүргийн Засаг даргын Тамгын газарт иргэдээс нийгмийн халамж, дэмжлэг хүссэн өргөдөл хүсэлт ирдэг.  Холбогдох алба, хэлтсүүд танилцсаны үндсэн дээр дүүргийн Засаг дарга хуулийн хүрээнд шийдвэрээ гаргаж иргэддээ дэмжлэг үзүүлдэг юм.

IMG_8812

TSETSE-2

STETS

Leave a Reply

  • Facebook