СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД СУРГАЛТЫН ЗОРИУЛАЛТААР “LED” ДЭЛГЭЦ ӨГӨВ

IMG_8899

Дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас  дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын Байгаль, нийгмийн ухааны танхимд зарим цэцэрлэгт сургалтын зориулалтаар ашиглах “LED” дэлгэц гардуулах арга хэмжээ дүүргийн Ёслол хүндэтгэлийн танхимд болж, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, дүүргийн ИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир  нар оролцлоо.  “Цахим сургууль, цэцэрлэг” дэд хөтөлбөрийн хүрээнд  ерөнхий боловсролын сургуулиуд, “”Би Бид бүгдээрээ тамирчин” аянд тэргүүлсэн 9 цэцэрлэгийн эрхлэгч нарт  сургалтын зориулалт бүхий дэлгэцийг Монгол багш нарын баярын өдрийг тохиолдуулан гардуулсан юм.

 

IMG_8905

 

 

IMG_8966

IMG_8954

IMG_8952

IMG_8959

 

Leave a Reply

  • Facebook