ДҮҮРГЭЭС АМЖИЛТ ГАРГАСАН БАГШ НАРТАА УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО

IMG_9015

 Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 23 дугаар тогтоол, Засаг даргын захирамжийн дагуу “Сайн хичээл, хүүхэд хөгжүүлэх сайн үйл ажиллагаа”-ны чанар, хүртээмж, ахиц, амжилтаараа шалгарсан багш нарт урамшуулал олгох арга хэмжээ “Анкор” төвд боллоо. Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Дүүргийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрийг тайлагнах шатандаа орж, дүүргийн ИТХ-ын хурлаас “Бүрэн хангалттай” үнэлгээ авсан. Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтэд дүүргийн боловсролын салбарынхны оруулсан хувь нэмэр их. Тиймээс төр, захиргааны байгууллагаас  боловсролын салбартаа хөрөнгө оруулалт оруулахад анхаарч ирсэн. Ажил, үйлсээрээ бусдыгаа хошуучилсан багш нарт дүүргийн ИТХ-ын тогтоолын дагуу мөнгөн урамшуулал олгох арга хэмжээ анх удаа зохион байгуулагдаж байна. Цаашид уламжлал болно” гэдгийг онцоллоо. Нийт 40 баг урамшуулалд хамрагдсан байна.  Багш нарт урамшууллын батламж гардуулах ёслолын арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, ИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар, сургуулийн захирлууд, цэцэрлэгийн эрхлэгч нар, багш, ажилтнуудын төлөөлөл оролцов.

IMG_9000

IMG_9047

IMG_9070

IMG_9038

IMG_9087

IMG_9047

IMG_9070

IMG_9009

IMG_9081

IMG_9051

IMG_9027

IMG_9066

Leave a Reply

  • Facebook