ДҮҮРГИЙН ИТХ, ЗАСАГ ДАРГЫН ШАГНАЛААР ШАГНАЛАА

IMG_9128

Монголын багш нарын 50 дахь өдрийн хүрээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон дүүргийн Засаг даргын шагналаар ажилдаа амжилт гаргасан багш нарыг шагнаж, урамшуулах арга хэмжээ 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр боллоо.

Дүүргийн ИТХ-ын “Чандмань” одонгоор 39 дүгээр сургуулийн ахмад багш Б.Ядамжав, 24 дүгээр сургуулийн Бага ангийн багш С.Цолмон, 5 дугаар цэцэрлэгийн багш Л.Золзаяа нарын 5, дүүргийн ИТХ-ын  “Хүндэт өргөмжлөл”-өөр 17 дугаар сургуулийн Бага ангийн багш Н.Алтанцэцэг, 49 дүгээр сургуулийн Биеийн тамирын багш, дасгалжуулагч Б.Цэрэнтогтох, 50 дугаар сургуулийн Технологийн багш Ж.Баярмаа нарын 30 багшийг шагнав.  Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Баярын бичиг”-ээр 57 дугаар сургуулийн Түүх, нийгмийн багш Э.Баасанжав, 173 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш С.Оюумаа, 57 дугаар сургуулийн ажилтан Ч.Давааням нарын 9, Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр 9 дүгээр цэцэрлэгийн ажилтан Ж.Амгалан, Албан бус Насан туршийн боловсролын төвийн ажилтан О.Тэгш нарын 12 багшийг шагналаа. Дүүргийн “Хөдөлмөрийн алдар медаль”-иар 31 дүгээр цэцэрлэгийн багш А.Мягмаржаргал, 174 дүгээр цэцэрлэгийн туслах багш Н.Батцэнгэл, 17 дугаар сургуулийн ажилтан Ж.Жавзанпагма нарын 15, дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр 72 дугаар сургуулийн Математикийн багш Б.Одончимэг, 39 дүгээр сургуулийн багш С.Оюунгэрэл нарын 12 багш, ажилтныг шагнаж урамшуулав. Шагналыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, ИТХ-ын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, ИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат,  Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар гардуулж өглөө.

IMG_9140

IMG_9149

IMG_9146

 

IMG_9166

 

IMG_9156

 

IMG_9240

IMG_9169

IMG_9160

IMG_9163

IMG_9297

IMG_9306

Leave a Reply

  • Facebook