Чингэлтэй дүүргийн худалдан авах ажилгааны алба тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдийн тендерийн баримт бичгийг баталгаажуулж лацдадаг боллоо.

Тус алба нь 2014 онд Чингэлтэй дүүрэгт хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа  ил тод нээлттэй, хариуцлагатай, өрсөлдөх тэгш боломжийг бий болгох зарчмын хүрээнд тендерт оролцогч аж ахуйн нэгж, байгууллагын тендерийн материалыг тусгай лацаар лацдаж эхлээд байна.Дээрх үйл ажиллагааг тендерийн нээлт бүр дээр тендерт оролцогч нарын өмнө зохион байгуулж, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллөөр гарын үсэг зуруулан лацыг баталгаажуулж байна.Уг лацыг дахин ашиглах боломжгүй, нэг хэвлэгдсэн дугаар дахин хэвлэгдэх боломжгүй тул тендерийн баримт бичиг задрах, тендерийн баримт бичигт ямар нэгэн өөрчлөлт орох гэх мэт хардлага үгүй болох юм.Иргэд, аж ахуйн нэгжүүд ч лацтай танилцан, зөв зүйтэй туршлагыг эхлүүлж буйд сайшаалтай хандаж байна.

 

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБА

Leave a Reply

  • Facebook