ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШАГНАЛААР ШАГНАЛАА

IMG_9680

Ахмадын баярын өдрийг тохиолдуулан төрийн одон медаль болон дүүргийн Засаг даргын шагналаар шагнагдсан ахмадуудад шагнал гардуулах арга хэмжээ дүүргийн “Еслол хүндэтгэлийн танхим”-д боллоо. Шагналыг дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, ИТХ-ын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, дүүргийн Ахмадын хорооны дарга А.Зул нар гардуулав. Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор 5 дугаар хорооны иргэн Б.Батчулуун, “Алтан гадас” одонгоор 17 дугаар хорооны ахмад настан Г.Цэцэгээ, 12 дугаар хорооны ахмад настан Н.Лхагва, 19 дүгээр хорооны ахмад настан  С.Нэргүй, 2 дугаар хорооны ахмад настан Ц.Шараа нарыг шагнажээ. Чингэлтэй дүүргийн “Хүндэт тэмдэг“-ээр 1 дүгээр хорооны иргэн Д.Баярмаа, 2 дугаар хорооны иргэн Ж.Батсүх нарын 5, дүүргийн “Хөдөлмөрийн алдар медаль”-иар 5 дугаар хорооный иргэн Ц.Мягмаржав, 11 дүгээр хорооны иргэн Д.Миеэжав нарын 8 хүнийг шагнасан байна.

IMG_9799

IMG_9679

IMG_9682

IMG_9754

IMG_9779

IMG_9795

Leave a Reply

  • Facebook