БУЛАГТАЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН АРЧИЛГААНД АНХААРАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

IMG_9974

Чингэлтэй дүүргийн  Засаг дарга Ж.Эрдэнэбат дүүргийн 17 дугаар хороонд бүтээн байгуулагдсан “Булагтай цэцэрлэг”-т хүрээлэнгийн тохижилтын ажлын явцыг холбогдох албаны хүмүүсийг байлцуулан шалгаж, танилцлаа.  Ногоон байгууламж, зам, талбайн тохижилт, хүүхдийн тоглооомын талбай, сагсан бөмбөгийн талбай, иргэдийн амарч, зугаалах орчин нөхцөлийг  бүрдүүлэх зорилготой “Булагтай цэцэрлэг”-т хүрээлэнгийн бодит байдалтай танилцсаны дараа Засаг дарга Ж.Эрдэнэбат холбогдох албаныханд  чиглэл өгсөн. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийн тордолгод анхаарах, иргэд байгалийн дунд амарч тухалж байгаа мэт сэтгэгдэл төрхөөр өнгө төрх бий болгох.  Хүрээлэнгийн тохижилтыг орхигдуулахгүй байж, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” компаниас хариуцсан зам, талбайн үйлчилгээний ажилтан гаргаж  байнга ажиллуулах, хүрээлэнгийн гэрэлтүүлгийг сайжруулах зэрэг үүрэг, даалгавар өглөө.

IMG_9981

IMG_9965

 

IMG_9970

IMG_9980

IMG_9983

Leave a Reply

  • Facebook