ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨНИЙ БАГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

hurel-1
Монгол улсад орчин цагийн номын сан үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан, номын сангийн салбарын дунд уламжлал болон зохион байгуулагддаг спорт наадам 2016 оны 09-р сарын 23-25-ны өдрүүдэд МУБИС-ийн спорт зааланд зохиогдлоо. Энэхүү тэмцээнд Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө анх удаа оролцов. Монгол улсын боловсролын их сургуулийн номын сангаас зохион байгуулсан энэ удаагийн тэмцээнд Хүүхдийн номын өргөө МУБИС-ийн номын сантай хамтарсан багаар оролцож, эрхлэгч Ц.Баянмөнхийн ахалсан  баг сагсанбөмбөгийн төрөлд хүрэл медаль хүртэв. Энэ удаагийн тэмцээнд Хотын төв номын сан, Хүүхдийн төв номын сан, МУИС, МУБИС, БХИС, ХААИС, СУИС-ийн Соёл боловсролын дээд сургууль, Удирдлагын академи, Улаанбаатар их сургуулийн номын сангууд, Монголын номын сангуудын консорциум, Төв, Дундговь аймгийн номын сангийнхан зэрэг 10 гаруй байгууллага оролцсон юм.

Хүүхдийн номын өргөө

 

hurel-3

Leave a Reply

  • Facebook