ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 2017 ОНЫ ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН САНАЛАА НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ ЗӨВШИЛЦӨХӨӨР ХҮРГҮҮЛЛЭЭ.

Чингэлтэй дүүрэг 2017 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний саналаа иргэдээрээ хэлэлцүүлэн, олон нийтийн оролцоо, орон нутгийн хөгжлийн бодлогодоо тулгуурлан боловсруулж ажиллаж байна.
Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтийн нэгдүгээр шатанд иргэдээс давхардсан тоогоор нийт 90040 санал ирсэнийг салбар чиглэлээр нь нэгтгэн боловсруулж, хороодын Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлснээр 137 багц төсөл арга хэмжээний саналыг эрэмбэлж, Эдийн засаг, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтэст ирүүлжээ.
Тус хэлтэс нь анхан шатны төлөвлөлтийн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн чиг үүрэгт нийцүүлэн, орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулсан байдлаар дахин эрэмбэлж, удирдлагын зөвлөлийн саналыг тусган 6,7 тэрбум төгрөгийн 74 төсөл арга хэмжээ бүхий урьдчилсан жагсаалтыг боловсруулж, хуулийн хугацаанд нийслэлийн Засаг даргад зөвшилцөхөөр хүргүүлээд байна.
Улсын төсвөөс орон нутагт төвлөрүүлдэг дээрх хөрөнгийг иргэдийн санал санаачлагад үндэслэн, иргэдийн өөрсдийнх нь оролцоотойгоор зарцуулдаг болсоноор төсвийн үр ашиг, зарцуулалт сайжирч, иргэдийн амьжиргаанд тодорхой хэмжээнд эерэгээр нөлөөлдөг үр дүнтэй үйл ажиллагаа болсон юм.

ЭДИЙН ЗАСАГ, ТӨЛӨВЛӨЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

1
14522503_1683944081933606_607097722_o

Leave a Reply

  • Facebook