ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах бэлтгэл ажил эхэллээ. Бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс албадад дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 3/1339 тоот хугацаатай албан бичгийг хүргүүллээ. Хугацаатай албан бичгийн дагуу хэлтэс, албад бүр өөрийн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, салбарын стратеги төлөвлөгөөнд үндэслэн төлөвлөгөөнд тусгах саналаа боловсруулж байна.

ЭДИЙН ЗАСАГ, ТӨЛӨВЛӨЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

 

Leave a Reply

  • Facebook