АХМАДЫН УРЛАГИЙН “ТУНАМАЛ АВЬЯАС” НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

tunamal-1

 Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын төв ордон, Монголын ахмадын холбоо хамтран ахмад ардын авьяастнуудын дунд “Тунамал авьяас” урлагийн их наадмыг зохион байгууллаа. Тус наадамд Нийслэлийн 9 дүүргийн 300 гаруй ахмадууд өрсөлдлөө. Энэхүү наадамд Чингэлтэй дүүргийн Соёлын төвийн дэргэдэх ахмадын “Дөрвөн цаг” хамтлагийн 24 уран бүтээлч оролцож Гоцлол хөгжим, хамтлаг хөгжим, гоцлол дуу, хоршил дуу, гоцлол бүжиг, язгуур урлаг гэсэн 6 төрөлд өөрсдийн авьяас чадвараа сорилоо.

  • Гоцлол бүжгийн төрөлд: “Дөрвөн цаг” хамтлагийн бүжигчин Х.Аюуш алтан медаль, бүжигчин Д.Энхтуяа хүрэл медаль
  • Гоцлол хөгжмийн төрөлд: “Дөрвөн цаг” хамтлагийн ахлагч хөгжимчин Ч.Цогоо тусгай байр
  • Хамтлаг хөгжмийн төрөлд: “Дөрвөн цаг” хамтлагийн хөгжимчид мөнгөн медаль хүртлээ.

Мөн Соёлын төв нь зохион байгууллалттай, амжилттай оролцож “Шилдэг байгууллага” –аар шалгарлаа.

 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Соёлын төв

tunamal-3

tunamal-20

 

Leave a Reply

  • Facebook