ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ АЯЛАЛЫН МАРШРУТТАЙ БОЛНО

Чингэлтэй дүүрэг нь нийслэлийн хоймор болсон дүүргийн хувьд иргэдийнхээ эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрхийг хангаж, иргэд олон нийтийн оролцоо, орон нутгийн хөгжлийн бодлогоо хослуулан эрчимтэй хөгжин цэцэглэж байна. Дүүргийн хэмжээнд жишиг болсон олон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэж, олон нийтийн талархлыг хүлээсээр байгаа юм. Үүнээс товчхон дурдвал гэр хорооллын хөгжлийг дэмжих ажлын хүрээнд жишиг авто замуудыг бий болгон томоохон худалдааны төв, олон нийтийн газруудыг төв замтай холбож, замын хөдөлгөөнийг ухаалгаар зохицуулж чадлаа. Мөн цэцэрлэгийн нэмэлт бүлгүүдийг ашиглалтад оруулснаар 5 настнуудаа цэцэрлэгт бүрэн хамруулаад байгаа бөгөөд нийт цэцэрлэгт хамрагдалтийг 90 хувьд хүргэх боломжтой болсоныг дурдах хэрэгтэй. Энэ мэтчилэн олон ажлууд нийслэл хотын хэмжээнд жишиг, бусад дүүргүүдэд үлгэр дууриалал болж байна. Иймд дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дээрх ажлуудаа дүүргийнхээ иргэд, олон нийт, хүүхэд багачууддаа сурталчлан таниулах, гадаад дотоодын аялагч жуулчлагч, хамтран ажилладаг Олон улсын байгууллагуудад нээлттэй сурталчлах үүднээс хөрөнгө оруулалтын ажлуудтай танилцах аялалын маршрут гарган хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна. Ингэснээр дүүрэгт хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлууд иргэдэд илүү нээлттэй болохын сацуу гадаад дотоодын хамтран ажиллагч төрийн болон төрийн бус байгууллагуудад дүүргээ сайнаар сурталчлах, үр ашигтай төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах бас нэгэн боломж нээгдэж байгаа юм.

ЭДИЙН ЗАСАГ, ТӨЛӨВЛӨЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС


14550949_1684491438545537_1184597989_o

Leave a Reply

  • Facebook