ШИНЭ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮД АШИГЛАЛТАД ОРЖ БАЙНА

Улсын төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 8, 16, 18 дугаар хороонд тус бүр 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 16, 17 дугаар хороонд тус бүр 120 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, 180 хүүхдийн суудалтай бага сургуулийн цогцолборууд ашиглагдах шатандаа орж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр дүүргийн 12 дугаар хорооны бага сургууль ашиглалтад орсон бол 120 хүүхдийн хүчин чадалтай 5 дугаар цэцэрлэгийг шинэчилж, хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлсэн юм. Дүүргийн төсвийн хөрөнгөөр тус цэцэрлэгийн гадна талбайн тохижилтыг хийж, анги танхимуудыг зөөлөн эдлэлээр хангасан. Чингэлтэй дүүрэг өөрийн төсвийн хөрөнгө оруулалтаар анх удаа 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 150 хүүхдийн хүчин чадалтай 224 дүгээр цэцэрлэгийг 2015 онд ашиглалтад оруулж, 180 хүүхдийг цэцэрлэгт шинээр хамрууллаа. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2015 онд 43 дугаар цэцэрлэгт, 2016 онд 154 дүгээр цэцэрлэгт Нэмэлт бүлэг барьсанаар тус бүр 100 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна. Эдгээр арга туршлагадаа үндэслэн 124 дүгээр цэцэрлэгийг түшиглэн 4 анги бүхий Нэмэлт бүлэг байгуулах ажил дуусч 100 орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдана.

124-1 224-2 224-r tsterleg duurgiin tusviin hurungu oruulaltaar barigdsan tsetserleg 0

Leave a Reply

  • Facebook