ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НОМЫН ЗӨВЛӨЛИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ЭЛИЗАБЭТ ПЭЙЖ ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨНД ЗОЧИЛЖЭЭ

ZOCHIN-2

Швейцарийн Вазэль хотод төвтэй Олон улсын Хүүхдийн номын зөвлөлийн гүйцэтгэх захирал Элизабэт Пэйж Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөгөөр зочилжээ. Тэрээр бүхий л амьдралаа хүүхдийн номын сангийн төлөө зориулж, хувиараа хүүхдийн номын сан байгуулан, өдгөө дэлхийн олон орны хүүхдийн номын сангуудтай хамтран ажилладаг юм байна. Хатагтай Элизабэт Пэйж Монгол Улсын номын сангууд, зохиогчдод мэдээлэл өгөх, семинар зохион байгуулахаар эх оронд маань ирэхдээ Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөгөөр зочилсон байна.
Монголын хүүхдийн номын сангуудын өнөөгийн байдалд дүгнэлт хийж, олон улсад хүүхдийн номын сан ямар байдалтай ажилладаг талаар мэдээлэл өгч, Хүүхдийн  номын өргөөний номын санчид, ажилтнуудад үнэтэй зөвлөгөө өглөө. Түүнтэй хүүхдийн зохиолч СГЗ Ж.Дашдондог иржээ.

Хүүхдийн номын өргөө

 nomiin urguu-2

Leave a Reply

  • Facebook