49 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН “МОНГОЛ БИЧГИЙН ӨРГӨӨ”

49-10

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийнхан 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн босгон дээр “Монгол бичгийн өргөө”-тэй болсон баярт үйл явдал тохиолоо. УИХ-ын гишүүн Д.Ганболдын санаачлагаар нээгдсэн “Монгол бичгийн өргөө”-г 49 дүгээр сургуулийн багш, сурагчдын Монгол бичгээр бичсэн уран бүтээлүүдийн дээжсээс чимэглэн, Монгол гэрийн хэв маяг оруулан тохижуулсан байна. Нээлтэд УИХ-ын гишүүн Д.Ганболд, дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, НИТХ-ын Төлөөлөгч М.Эрдэнэтуяа, 49 дугаар сургуулийн удирдлагууд, багш, сурагчдын төлөөлөл оролцсон юм.

49-3

49-4

 

49-2

 

Leave a Reply

  • Facebook