ДҮҮРГҮҮДИЙН ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГУУДЫН СОФТ ТЕННИСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

sop-1

Нийслэлийн дүүргүүдийн өсвөрийн шигшээ багуудын софт теннисний аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Чингэлтэй дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчлэн завсарласан Ерөнхий боловсролын 5 дугаар бүрэн дунд сургуулийн Софт теннисний талбайн нээлтийн хүрээнд зохион байгуулагдсан Нийслэлийн дүүргүүдийн өсвөрийн шигшээ багуудын хоорондох Софт теннисний аварга шалгаруулах тэмцээн 5-р сургуулийн гаднах хиймэл ногоон талбайд 2016 оны 10 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээнд Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул , Чингэлтэй дүүргүүдийн 70 гаруй өсвөрийн тамирчид охид, хөвгүүдийн 10 нас хүртэлх, 11-12 нас, 13-15 нас, 16-18 насны ангиллаар ганцаарчилсан төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодруулав.

Тэмцээний зорилго нь шигшээ багуудын хамтын бэхжүүлэх, тамирчид болон багш дасгалжуулагч нар харилцан туршлага солилцох, софт теннисний спортыг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх юм.

 Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Б.Батаа , өндөрлөгийн шүүгчээр М.Болорхишиг, А.Түвшин, Б.Мөнхтулга, Б.Билгүүн нар ажиллалаа.
7-10 нас Охид 1-р байр З.Мөнхцэцэг /ХУД/
2-р байр Б.Халиун /ХУД/
3-р байр Г.Оюунмарал /ЧД/
Хөвгүүд 1-р байр Э.Улсболд /ЧД/
2-р байр Э.Түвшинжаргал /ЧД/
3-р байр С.Хүслэн /ЧД/

11-12 нас Охид 1-р байр Б.Чинмөрөн /ЧД/
2-р байр Б.Болортуяа /ХУД/
3-р байр Д.Долгормаа /ХУД/
Хөвгүүд 1-р байр Б.Даваабаяр /СХД/
2-р байр Э.Хашбилэг /ХУД/
3-р байр Н.Төгөлдөрбилэг /СХД/

13-15 нас Охид 1-р байр Т.Ивээл /ЧД/
2-р байр Б.Сэвжидмаа /ХУД/
3-р байр Ц.Номинцэцэг /ХУД/
Хөвгүүд 1-р байр Б.Мөнхтулга / ЧД/
2-р байр Г.Тэмүүлэн / ЧД/
3-р байр Д.Ихбаяр /ХУД/

16-18 нас Охид 1-р байр Б.Чинмөрөн /ЧД/
2-р байр А.Мөнх-Учрал /ЧД/
3-р байр Н.Энхжин /ХУД/
Хөвгүүд 1-р байр Э.Тэлмэнбаяр /ХУД/
2-р байр М.Балжинням /ЧД/
3-р байр Я.Энхтөр /ХУД/
5. Байгууллага 1-р байр Б.Батаа /ЧД/
2-р байр А.Хулан /ХУД/
3-р байр Б.Пүрэвсүрэн /СХД/

Биеийн тамир, спорт хороо 

sop-3

sop-5

Leave a Reply

  • Facebook