СУРГАЛТ ДУУСЧ, ҮҮРЭГ ХҮЛЭЭЛЭЭ

 

namar

Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/647 дугаар захирамжийн дагуу  цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх шатны сургалт амжилттай явагдаж дууслаа. Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын  Цэргийн штабын хамт олон, цэргийн дүйцүүлэх албан хаагчид Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын дарга  С.Батболдын санаачилгаар  Жанжин  Д.Сүхбаатарын талбайд болсон  “Улаанбаатарын намар“ нэгдсэн арга хэмжээний ёслолын буудлагын хамгаалалтыг  зохион байгуулахад оролцож, үүргээ амжилттай биелүүллээ.

Цэргийн штаб

Leave a Reply

  • Facebook