ОНХС, ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2015-2016 ОНД 4 ЦЭЦЭРЛЭГТ 10 НЭМЭЛТ БҮЛЭГ БАЙГУУЛЖ, 500 ГАРУЙ ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

 124-2

Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очиртой ярилцлаа.

-Чингэлтэй дүүргээс боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрүүдийн талаар  танилцуулна уу?

-2013-2016 оны хичээлийн жилд манай улс боловсролын талаар баримтлах бодлого чиглэлээ өөрчилж хүртээмжээс чанарт шилжсэн бодлого баримтлах болсон.Үүнтэй холбоотойгоор Чингэлтэй дүүрэг өөрийн онцлогт тохирсон хүүхэд бүрийг “Дуун ухаан”, “Тоон ухаан”-д шамдан суралцуулах бодлого гаргасан. Дээрх бодлогыг орон нутгийн хүрээнд дэмжиж өнгөрсөн дөрвөн жилд боловсролын салбарын таван дэд хөтөлбөрийг дүүргийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулж, бүх түвшинд дэмжин ажилласан. Багш нарынхаа хөгжил, боловсролд анхаарсан ”Боловсрол-2016” дэд хөтөлбөр хэрэгжүүлсэн. Сургууль, цэцэрлэгийн орчны тохижилтод чиглэсэн “Ногоон дүүрэг”,  технологийн шинэчлэлд анхаарсан “Цахим сургууль, цэцэрлэг” хөтөлбөр, багш нарыг дэмжихэд чиглэсэн “Нийгмийн баталгааг хангах тухай”, авьяаслаг хүүхэд, багачуудаа дэмжих “Манлайлан  суралцагч” хөтөлбөрүүдийг салбартаа хэрэгжүүллээ. Хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн хүрээнд олон багшид мөнгөн тусламж, гэр, эмчилгээний зардал олгосон.

-Чингэлтэй дүүрэгт улс, нийслэл, дүүргийн хөрөнгөөр баригдаж байгаа цэцэрлэг, сургуулиуд болон хэдэн хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа талаар тодруулна уу?

-Чингэлтэй дүүрэг 2016-2017 оны хичээлийн жилд 10 мянга гаруй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах төлөвтэй байна. Урьдчилсан мэдээгээр 9415 хүүхдийг цэцэрлэгт бүртгэсэн. Ирэх 11 дүгээр сарын 11 гэхэд 11 мянган хүүхэд бүртгэж  суралцуулахаар төлөвлөсөн.

Үргэлжлэл нь III нүүрт

“Хөгжилд тэмүүлсэн Чингэлтэйчүүд” сониноос 

2-03

NUUR-2-2

124-1

IMG_6178

Leave a Reply

  • Facebook