Д.ЛУВСАНШАРАВЫН НЭРЭМЖИТ ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ ШИЛДЭГ ХАМТЛАГ ШАЛГАРУУЛАХ XXIV УРАЛДААН БОЛНО.

 

nairal-1

Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 377 жилийн ойг угтан Дүүргийн Засаг даргын захирамж гарч ажлын төлөвлөгөө батлагдлаа. Уг ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулах, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилготой Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулдаг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ ШИЛДЭГ ХАМТЛАГ” шалгаруулах 24 дэх удаагийн уралдааны эхний шатны шалгаруулалт Чингэлтэй дүүрэгт 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Тус уралдаан 2 үе шаттайгаар зохион байгуулагдаж шалгарсан хамтлагууд Нийслэлийн 377 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтонд оролцдог уламжлалтай.

Уралдаанд оролцогч хүхдүүд, багш нартаа амжилт хүсье,

      Нийгмийн хөгжлийн хэлтэс

nairal-2

 

 

Leave a Reply

  • Facebook