ЗАРИМ АЖ АХУЙН НЭГЖИД ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

hu-1

Дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн 2 дугаар  хэлтэс, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг хамтран Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиудын хэрэгжилтийг шалгалаа.  Шалгалтад 11,14 дүгээр хорооны 16 аж ахуйн нэгж хамрагдан зөвшөөрөлгүй тамхи худалдан борлуулсан 2 аж ахуйн нэгжийн 35 ширхэг тамхи, хадгалалтын хугацаа дууссан  3 төрлийн 20 ширхэг бүтээгдэхүүнийг хураан авч дүүргийн Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг устгах, үнэлэх, худалдан борлуулах комисст хүлээлгэн өгсөн.

Ажлын хэсгээс шалгалтын явцад 38 зөрчил илрүүлэн 4 аж ахуйн нэгжид 610.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээг авч зөвшөөрөлгүй согтууруулах ундаагаар үйлчилж байсан 11 дүгээр хорооны Намасат ХХК-ний үйл ажиллагааг түр зогсоон шалгаж байна. Цаашид худалдаа эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг ханган ажлын хүрээнд хадгалалтын хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн худалдаалахгүй байх, хэрэглэгчид нь бараа бүтээгдэхүүнээ худалдан авахдаа шалгаж авч байхыг зөвлөж байна.

Худалдаа, үйлчилгээний хэлтэс 

hu-2

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook