МОДНЫ ҮЗЭСГЭЛЭН, ХУДАЛДААНД ОРОЛЦОХ АЖ АХУЙН НЭГЖИЙНХЭНД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨВ

mod-1

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгачдын талбайд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн намрын модны үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдааны зорилго нь мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжүүд бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд шууд хүргэх, модны хулгайг таслан зогсоох, мод үржүүлгийн чиглэлээр  албан ёсны үйл ажиллагаа эрхлэгчдийг дэмжихэд оршиж байгаа юм. Засаг даргын Тамгын газар, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс хамтран үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлт ирүүлсэн 8 аж ахуй нэгжийг сонгон шалгаруулж, худалдаанд оролцоход тавигдах шаардлага, холбогдох журам стандартыг танилцуулж, мэргэжил арга зүй зөвлөгөө өглөө.

 Худалдаа, үйлчилгээний хэлтэс

mod-02

 

 

Leave a Reply

  • Facebook