ИРГЭДЭД ЗОРИУЛСАН “ХАШААНДАА МОД ТАРЬЖ УРГУУЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

img_1045

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас  “Ногоон дүүрэг” хөтөлбөр, Мод тарих үндэсний өдөр “Ойн тухай хууль”-ийн 31.1-д заасны дагуу 2016 оны бүх нийтээр мод тарих өдрийг Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2016 оны А/38 дугаар тушаалын дагуу 2016 оны 10 сарын 08-ны өдөр зохин байгуулахаар төлөвлөж байна. Энэ өдөртэй холбогдуулан гэр хорооллын айл өрхийг хашаандаа мод тарихад уриалж, тэднийг дэмжих ажлыг БОАЖЯ-наас санаачлан, Чингэлтэй дүүргийн ЗДТГ хамтран “Ногоон дүүрэг” хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд 11,12,13,14,16,17,18 дугаар хорооны иргэдэд “Хашаандаа мод тарьж ургуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтын нээлтэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, ЗДТГ-ын Дэд бүтэц,  тохижилтын хэлтсийн дарга А.Гэрэлт-Од нар оролцов. Сургалтаар мод тарих аргачлал, усалгаа арчилгаа гэх зэрэг сэдвээр иргэдэд зөвлөгөө аргачлал заалаа.

БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн И.Дорж, Монголын Цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбооны тэргүүн , Ц.Бямбасүрэн, “Ногоон харш” ХХК-ийн захирал Ц.Баяр, “Од-Топ” ХХК-ийн захирал Б.Туяа, “Ногоон төгөл” ХХК-ийн захирал Б.Гомботуяа нар оролцож, туршлагаасаа хуваалцаж, сонирхсон асуултад нь хариулав. Сургалтад оролцогсдод гэр хорооллын айл өрхийн хашаанд ургахад тохиромжтой үхрийн нүд, тэхийн шээг, зэрэг хоёр төрөл зүйлийн модлог ургамлын суулгацаар урамшуулсан юм.

Дэд бүтэц, тохижилтын хэлтэс

img_1046

img_1061

img_1073

img_1050

Leave a Reply

  • Facebook