ЭМЧ, СУВИЛАГЧ НАРЫН ЁС ЗҮЙ ХАРИЛЦАА ХАНДЛАГЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН АЖЛААС

emch-1

Дүүргийн Засаг даргын Тамгын газраас эрүүл мэндийн салбарын эмч, ажилтан албан хаагчдыг чадваржуулах, ёс зүй хэм хэмжээг төлөвшүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн төвтэй хамтран сургалт,сурталчилгааг тогтмол зохион байгуулан иргэдээс ирсэн санал гомдлын дагуу шуурхай арга хэмжээ авч ажилладаг.  Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг мөрдүүлэх, үйлчлүүлэгчид ээлтэй орчин бүрдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хувийн соёл, ёс зүйн хэм хэмжээг даган мөрдөх журам”-ыг батлан гаргаж хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна.

Эрүүл мэндийн төвийн ёс зүйн хорооноос 2016 оныг “Байгууллагын түвшинд ёс зүйг дээдэлсэн” хамт олон болох зорилт тавьж эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүй харилцаа хандлагыг дээшлүүлэх чиглэлээр тасаг нэгжүүдийн дунд  “Байгууллагын соёл, ёс зүйн хэм хэмжээг дээдлэх нь“ 3 сарын аян зарлаж дүгнэлээ. Аяны хүрээнд 3 удаагийн  “Сэтгэл ханамжийн судалгаа” авч цахим бүртгэлийн ажилтнууд болон нарийн эмч нарт ганцаарчилсан зөвлөгөө өгч ажилласан. Эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүй харилцаа хандлагыг сайжруулах чиглэлээр эмч сувилагч нарт 4 удаагийн сургалт хийж нийт 311 хүнийг  хамруулсан.  9,10 дугаар сард Ёс зүйн хэсгийн хорооноос “Зөвлөн туслах” 2 сарын аяны зарлаж  эмч сувилагч нарын дунд  “Та харилцаа”-г төлөвшүүлэх үйл ажиллагааг  зохион байгуулж байна.

 Нийгмийн хөгжлийн хэлтэс

emch-2

emch-3

 

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook