НАМРЫН МОДНЫ ҮЗЭСГЭЛЭН,ХУДАЛДААНД ОРОЛЦОХ АЖ АХУЙН НЭГЖИЙНХЭНД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨВ

20161006_174352

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Чингэлтэй дүүргийн Барилгачдын талбайд 2016 оны 10 дугаар сарын 7-ноос 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл намрын модны үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдааны зорилго нь мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжүүд ямар нэг шат дамжлагагүйгээр иргэдэд шууд нийлүүлэх, уулнаас хулгайн мод худалдаалахыг таслан зогсоох,албан ёсны баталгаажсан мод үржүүлгийг чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийг дэмжих юм. Засаг даргын Тамгын газар, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс худалдаанд оролцохоор хүсэлт ирүүлсэн аж ахуй нэгжүүдийг сонгон шалгаруулж дээрх аж ахуй нэгжүүдэд худалдаанд оролцогсдын тавигдах шаардлага холбогдох журам стандартыг танилцуулж мэргэжил арга зүй зөвлөгөө өглөө.

Худалдаа, үйлчилгээний хэлтэс

mod-02

 

 

 

Leave a Reply

  • Facebook